ШУУРХАЙ
TOPMEDEE
ПРЕМИУМ Түүх 3 мин унших

Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ

Энэ бол 80-аад оны дундуур Хөвсгөл аймагт болсон явдал юм. Тэр үед Хөвсгөлийн Цагаан-Уул суманд Баатар гэдэг, нутаг усандаа төдийгүй хойд чигтээ алдартай бөө байжээ. Олон удам дамжсан бөө гэнэ билээ.

A
Amgaa
2026.11.27 · 19 уншсан

Эцэг, өвгөд нь их хэлмэгдүүлэлтийн бэрх цагийн аясыг даагаагүй ажээ. Ялангуяа аав Даржаа нь тэр цагт хэлмэгдэн баригдаж явахдаа өөрийгөө тарнийн аргаар егүүтгэсэн гэдэг. 

Болсон явдал ийн байлаа. Даржаа бөө Цагаан-Уулдаа алдаршиж асан үе. Үе дамжсан зайран тул нутгийн төдийгүй зэргэлдээ аймаг, сумынханд ч чадах чинээгээр тусладаг байж. Нэгэн удаа Цагаан-Үүрээс хоёр хүн ирж залжээ. 19-тэй охин галзуурав гэсэн дуудлага байжээ.

Даржаа гуай очвол, дөнгөж төрсөн охин савны халуунаас болоод солиорсон байв. Буриад айл байсан аж. Даржаа зайран үдшийн бүрийгээр буужээ. Өмсгөлөө өмсөн, хэнгэргээ дэлдэн, тамлагаа дуудан, цамнаж гарчээ. Түүдэг тойрон цамнаж байснаа суун тусаад шууд буриадаар загнаж гарчээ. Өөрөөр хэлбэл, буриад охины өвөөгийн сүнстэй холбогдсон байна. Хөрвүүлбэл, өвгөний сүнс ийн хэлжээ. “Охин минь, чи даанч яав даа. Чи булга агнадаг биш зүүдэг хүн шүү дээ. Юугаа хийж амьтны амь таслаад байна аа. Чи жирэмсэн байхдаа буу үүрч, бор гөрөөс бууджээ.

Жир гөрөөс биш байж. Хэцүү дээ, охин минь” хэмээжээ. Ингээд Даржаа бөө харын аргаар аргалах болжээ. Охиныг нэгэн хар модонд хүлүүлээд түүдгийн цучлаар шавхуурдан цамнасан байна. Ингэхдээ амандаа байнга тайлга хэлж байсан нь мэдээж. Тэгэх бүртээ ёслол болж буй уулын орой руу үе үе харан, чих тавьж байсан гэдэг. Дом эмчилгээг удтал хийсний эцэст сая нэг юм уулын оройд гөрөөс буйлах дуу гурвантаа гарч, задран ухаан алдаж унажээ. Амнаас нь хөөс сахран хэсэг хэвтсэнээ босож ирээд нөгөө охиныг усаар ариусгажээ. Ус цацаад л тамлага хэлээд л… Тэгж тэгж засал сая нэг юм шөнөөр өндөрлөсөн байна. Маргааш бууг нь ариусгаад дахин барихыг хорьсон гэдэг. Дахин буу агсаж, ан хийгээд солиорвол би дийлэхгүй. Чамд ангийн дон шүглэсэн байж. Энэ удаа аргаллаа гээд тэднийд хоёр хоноход охин эдгэсэн байна.

Үргэлжлүүлэн уншина уу

Энэ нийтлэл зөвхөн гишүүд эсвэл худалдан авсан уншигчдад нээлттэй.

QPay14,900₮ төлөөд гишүүн болох
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх Бүх багцыг харьцуулах →

Үнэгүй унших боломжтой

ҮНЭГҮЙ · Шар мэдээ Говийн зэрэглээ 3 мин унших ҮНЭГҮЙ · Шар мэдээ Маш гоё хоолны жор 3 мин унших