ШУУРХАЙ
TOPMEDEE
ПРЕМИУМ Видео нийтлэл 3 мин унших

Удган мод унагаад удмаараа сүйрсэн аймшигт явдал

Мөнгө цагаан, нүд улаан болсон энэ цөвүүн цагт доорх түүхийг хэн хүнгүй анхааран уншвал зохилтой санагдана.

A
Amgaa
2026.11.27 · 6 уншсан

1978 оны зун Толгойтын Зүүн салаагийн зусланд нутаглаж байсан Г.Дорждэрэм гэгч залуухан эр бүтэн гурван хоног зүсэрсэн усан борооноор гал алдахын эрхэнд хуурай мод олж ирэхээр хөрөө, сүхээ аваад мод руу оржээ. Ойн чөлөөн дэх бяцхан булгийн эхэнд байсан өгөршиж өмхөрсөн хуурай мод нүдэнд нь туссан учраас шулуухан очоод тайрч эхлэв.

Тэр дор нь модыг унагачихаад хэсгээс нь чирч гэрийнхээ гадна авч ирээд түлж орхижээ. Маргааш өглөө нь Зөвлөлтийн барилгын СОТ-3-д ажиллаж байсан ганц ах нь осолд орж өнгөрсөн тухай мэдээ ирлээ. Сарын дараа ганц хүү нь гэрийнх нь гадна байсан хөрөө рамыг ажиллуулаад гараа тас тайруулжээ. Эмгэнэлт явдлууд шил шилээ даран хүлээж буйг золгүй эр огтхон ч гадарласангүй.

Жилийн дараа эхнэрээс нь хүү төрсөн авч дөрвөн мөчгүй мухар нэгэн байв. Дэндүү ойр ойрхон тохиосон эмгэнэлт явдлуудаас том цохилт амссан Дорждэрэм зовлонгоо мартагнахын тулд өдөр бүр хар ус гудрах боллоо. Харин тэднийхтэй ойрхон байдаг Санжжав гэдэг өвгөн лам "Чи удган мод унагаж лус савдаг хилэгнүүлсэн байна. Өвөө нь аргалж өгье" гэж үнэн сэтгэлээсээ хэлсэн авч мунхаг нэгэн бээр байсан учраас үгэнд нь орох нь бүү харин ч "Зөнөг өвгөн чи хүний зовлонгоор тоглож мөнгө төгрөг авах гэлээ" гэх зэргээр агсамнан доромжилсон учраас өвгөн хувраг ч тэгэсхийгээд орхижээ.

Үргэлжлүүлэн уншина уу

Энэ нийтлэл зөвхөн гишүүд эсвэл худалдан авсан уншигчдад нээлттэй.

QPay14,900₮ төлөөд гишүүн болох
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх Бүх багцыг харьцуулах →

Үнэгүй унших боломжтой

ҮНЭГҮЙ · Шар мэдээ Говийн зэрэглээ 3 мин унших ҮНЭГҮЙ · Шар мэдээ Маш гоё хоолны жор 3 мин унших