ШУУРХАЙ
TOPMEDEE
ПРЕМИУМ Түүх 3 мин унших

Өшөө хонзон

Нэгэн шумуул ирж зүүн гарын нүцгэн бугуйн дээр суув. Цусанд дуртай тэр шунаг амьтныг үзэн ядах ухаан тархинд гялсхийхэд баруун гар бас агаар зүсэн гялсхийж шумуулан дээр буулаа. Тэр өвс шиг амьтны утсан амь зөвхөн салхинд сүйрэх бөгөөтөл тийнхүү өөрийгөө өвдтөл чанга алгадах нь өшөө хонзон буюу.

Р
Редакц
2026.11.25 · 16 уншсан

Анхны зурвас
Анхны хайр минь хөвөнтэй ногоон дээлтэй, хоёр салаа гэзэгтэй, торгон савхины түрийд шалигүй нарийдсэн шилбэтэй байжээ. Би завсарлага бүхнээр ангийн хавьцаа эргэлдэж, дараагийн завсарлагаанаар очих шалтгаанаа хичээл бүхэн дээр боловсруулан суудаг сан. Түүний ангийхан дээр очиж байхын тулд мөн ч олон хүүхдийн гэрийн даалгаврын тоог бодож өгсөн дөө.

Орой ангидаа суугаад давтлага хийхэд онгорхой хаалгаараа чамайг хараасай гэж нааш цааш мөн л олон гардаг сан. Нэгэн шөнө ангидаа би түгжиж суугаад анхны хайрын захидлаа бичиж билээ. Лааны гэрэлд цаасны өнгө шарланги, миний сэтгэл тогоотой сүү шиг дэврэн анхны хайр минь өрөм шиг ариухан байжээ. Сурагчийн эмзэгхэн үзэг хайрын үгийг итгэлгүйхэн сийлэхдээ гэмт хэрэг хийж байгаа юм шиг үл мэдэгхэн чичрээд байсан. Гадна талын хаалга дуугархад давхийн цочиж, бичиж байгаа захидлаа шүүрэн авч базчихаад хөлийн чимээ тасарсан хойно , дахин өөр цаасан дээр бичиж байлаа. Тийнхүү шөнөжин бичсэн илгээлтээ өвөртөлчихөөд явж байхад тэрхэн зурвасны хэмжээгээр дөрвөлжин газар халуу шатаж би бээр улсын нууц хадгалсан төмөр авдар шиг хариуцлагад тохогдсоноо мөч бүр ухаарч байлаа. Түүнийг гардуулах эвтэй мөчийг хүлээж хэд хоносны эцэст сургуулийн довжоон дээрээс би чам руу чиглэсэн. Трамплин дээрээс үсэрчих шиг хоёр чих юм сонсохоо больж аврах гагцхан найдвар эх дэлхийн цагаан цас шиг чи минь ойрхон л юм шиг атлаа эрин өнгөрөх шиг хол байсан. Дотно байна гэж бодоод байсан чамайгаа хичнээн хөндий байсныг тэгэхэд би гадарлаж билээ.

Чи зурвасыг минь авчихаад хоёр салаа гэзэгээ годогнуулж гүйх шахам булан тойрсон, би сургуулийн үүдэнд ургаатай юм шиг яахаа ч мэдэхгүй зогссоор л байлаа…

Үргэлжлүүлэн уншина уу

Энэ нийтлэл зөвхөн гишүүд эсвэл худалдан авсан уншигчдад нээлттэй.

QPay14,900₮ төлөөд гишүүн болох
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх Бүх багцыг харьцуулах →

Үнэгүй унших боломжтой

ҮНЭГҮЙ · Шар мэдээ Говийн зэрэглээ 3 мин унших ҮНЭГҮЙ · Шар мэдээ Маш гоё хоолны жор 3 мин унших